Бүх талаас минь гэрэл, бүхний нүдэн дээр ил. Байнгын дадсан ажилдаа бас дахиад гарлаа. Бурхны өмнө очих мэт микрофоны өмнө зогслоо. Бурхны дүр биш, бууны ам шиг санагдлаа. Микрофоны сэтгэлд би нэг л хүрэхгүй байх шиг. Миний хоолой захын хүний залхууг хүргэж vv. Эндүvрч би ганцхан өнгө л алдах юм бол Энэ муу микрофон дуугаа улам чангалахад бэлээн. Үзэгчдийн зүгээс хавирга руу минь Үлээх адил туяагаар буудаад Хажуугийн гэрэл нүд сохлох гээд Халуун гэдэг нь... шатаагаад байна аа. Энэ муу микрофон, чөтгөр чинь, хутганаас хурц. Имээ чимээний эндүv зөрүvг өчүvхэн ч андахгүй. Өнөөдөр миний нэг л тиймхэнийг нулмихад бэлэн. Өөрөө л би зөв өнгөөр эхлэхгүй бол горьгүй ээ. Өнөөдөр миний хоолой нэг л паржигнаад байх чинь Өөр өнгө рүv орж, азаан би туршихгүй ээ. Зүрх алдахыг минь мэдэх л юм бол энэ муу чөтгөр Зүйтэй зангаар намайг өрөвдөөд засаад өхгүй ээ. Үзэгчдийн зүгээс хавирга руу минь Үлээх адил туяагаар буудаад Хажуугийн гэрэл нүд сохлох гээд Халуун гэдэг нь... шатаагаад байна аа. Уян налархай хүзүvн дээрээ энэ микрофон Уртын урт хорт могой шиг толгойгоо савчуулж Хэрвээ намайг дуугаа тасалбал хатгахад бэлэн. Хэрхрэн ойчлоо ч, мууран уналаа ч дуулах л ёстой. Бүv хөдлө, бүv гулжигана, бүv зүрхэл. Би чиний хэлийг харлаа, чи бол могой. Өнөөдөр ингээд могой сургагч болж хувирлаа. Үзэгчдийн өмнө дуулаагүй ээ би, могой л тоглуулж байна. Үзэгчдийн зүгээс хавирга руу минь Үлээх адил туяагаар буудаад Хажуугийн гэрэл нүд сохлох гээд Халуун гэдэг нь... шатаагаад байна аа. Өлсгөлөн гээчийн энэ могой - хүvхэн могой, Өнөөдөр миний амнаас гарах авиаг сороод Хариуд нь дух руу минь есөн грамм тугалга цацах юм. Харин би гитарандаа хүлээстэй, гараа ч өргөх эрхгүй. Ахиад л эхэллээ, тарчлаан гэдэгт төгсгөл алга. Алив хэлээч, микрофон гэдэг юу юм бэ? Одоо бол тэр нүvрний минь дэргэд зул адил. Уг нь би шүтээн биш, тэр ч өөрөө гэрэл биш. Үзэгчдийн зүгээс хавирга руу минь Үлээх адил туяагаар буудаад Хажуугийн гэрэл нүд сохлох гээд Халуун гэдэг нь... шатаагаад байна аа. Аялгуу дуу минь аяз бүхнээрээ дэндүv энгийн ч Алдаж хадуураад өнгөө сольвол өршөөл алга. Энэ микрофоны хар сүvдэр хөдлөхгүй атлаа Эрүv хацрыг минь дэндүv чангаар алгадаад авах юм. Бүх талаас минь гэрэл, бүхний нүдэн дээр ил. Бороо шиг нижигнээ, аниргүйн харанхуй - алиныг нь би хүртэх бол оо? Бурханы өмнө очих мэт микрофоны өмнө зогслоо. Бурхан биш ээ, энэ чинь, бууны ам л байна шүv дээ. Үзэгчдийн зүгээс хавирга руу минь Үлээх адил туяагаар буудаад Хажуугийн гэрэл нүд сохлох гээд Халуун гэдэг нь... шатаагаад байна аа.
© Жигжидсурэнгийн Нэргyй. Орчуулга, 2006