Бvх талаас минь гэрэл, бvхний нvдэн дээр ил.
Байнгын дадсан ажилдаа бас дахиад гарлаа.
Бурхны өмнө очих мэт микрофоны өмнө зогслоо.
Бурхны дvр биш, бууны ам шиг санагдлаа.
Микрофоны сэтгэлд би нэг л хvрэхгvй байх шиг.
Миний хоолой захын хvний залхууг хvргэж vv.
Эндvvрч би ганцхан өнгө л алдах юм бол
Энэ муу микрофон дуугаа улам чангалахад бэлээн.
Үзэгчдийн зvгээс хавирга руу минь
Үлээх адил туяагаар буудаад
Хажуугийн гэрэл нvд сохлох гээд
Халуун гэдэг нь,.. шатаагаад байна аа.
Энэ муу микрофон, чөтгөр чинь, хутганаас хурц.
Имээ чимээний эндvv зөрvvг өчvvхэн ч андахгvй.
Өнөөдөр миний нэг л тиймхэнийг нулмихад бэлэн.
Өөрөө л би зөв өнгөөр эхлэхгvй бол горьгvй ээ.
Өнөөдөр миний хоолой нэг л паржигнаад байх чинь
Өөр өнгө рvv орж, азаан би туршихгvй ээ.
Зvрх алдахыг минь мэдэх л юм бол энэ муу чөтгөр
Зvйтэй зангаар намайг өрөвдөөд засаад өхгvй ээ.
Үзэгчдийн зvгээс хавирга руу минь
Үлээх адил туяагаар буудаад
Хажуугийн гэрэл нvд сохлох гээд
Халуун гэдэг нь,.. шатаагаад байна аа.
Уян налархай хvзvvн дээрээ энэ микрофон
Уртын урт хорт могой шиг толгойгоо савчуулж
Хэрвээ намайг дуугаа тасалбал хатгахад бэлэн.
Хэрхрэн ойчлоо ч, мууран уналаа ч дуулах л ёстой.
Бvv хөдлө, бvv гулжигана, бvv зvрхэл.
Би чиний хэлийг харлаа, чи бол могой.
Өнөөдөр ингээд могой сургагч болж хувирлаа.
Үзэгчдийн өмнө дуулаагvй ээ би, могой л тоглуулж байна.
Үзэгчдийн зvгээс хавирга руу минь
Үлээх адил туяагаар буудаад
Хажуугийн гэрэл нvд сохлох гээд
Халуун гэдэг нь,.. шатаагаад байна аа.
Өлсгөлөн гээчийн энэ могой -хvvхэн могой,
Өнөөдөр миний амнаас гарах авиаг сороод
Хариуд нь дух руу минь есөн грамм тугалга цацах юм.
Харин би гитарандаа хvлээстэй, гараа ч өргөх эрхгvй.
Ахиад л эхэллээ, тарчлаан гэдэгт төгсгөл алга.
Алив хэлээч, микрофон гэдэг юу юм бэ?
Одоо бол тэр нvvрний минь дэргэд зул адил.
Уг нь би шvтээн биш, тэр ч өөрөө гэрэл биш.
Үзэгчдийн зvгээс хавирга руу минь
Үлээх адил туяагаар буудаад
Хажуугийн гэрэл нvд сохлох гээд
Халуун гэдэг нь,.. шатаагаад байна аа.
Аялгуу дуу минь аяз бvхнээрээ дэндvv энгийн ч
Алдаж хадуураад өнгөө сольвол өршөөл алга.
Энэ микрофоны хар сvvдэр хөдлөхгvй атлаа
Эрvv хацрыг минь дэндvv чангаар алгадаад авах юм.
Бvх талаас минь гэрэл, бvхний нvдэн дээр ил.
Бороо шиг нижигнээ, аниргvйн харанхуй- алиныг нь би хvртэх бол оо?
Бурханы өмнө очих мэт микрофоны өмнө зогслоо.
Бурхан биш ээ, энэ чинь, бууны ам л байна шvv дээ.
Үзэгчдийн зvгээс хавирга руу минь
Үлээх адил туяагаар буудаад
Хажуугийн гэрэл нvд сохлох гээд
Халуун гэдэг нь,.. шатаагаад байна аа.
|